ТОВЧ ДҮГНЭЛТ

ЭнПиСи энд Мандал ХХК-аас жил бүр зохион байгуулдаг “БАЙГУУЛЛАГЫН СЭТГЭЛ ЗҮЙН УДИРДЛАГА” форум маань 2017.10.26-нд Шангри-ла Улаанбаатарт амжилттай болж өнгөрлөлөө. Энэ удаагийн форум нь “АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН СЭТГЭЛ ЗҮЙН ТЕХНОЛОГИ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдав.



Форумын эхний панел хэлэлцүүлгийн үеэр Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг, М-Си-Эс групп холдинг-ийн захиргаа, хүний нөөцийн газрын захирал М.Дэлгэрцэцэг нар оролцож Компаниуд ямар хүнийг багтаа нэгтгэхийг хүсч байгаа болон өөсрдийн компани дээр хэрэгжүүлж буй сэтгэл зүйд суурилсан ХН менежментийн туршлагаасаа хуваалцаж сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.


ЭнПиСи энд Мандал компанийн зүгээс ажилтан хайх зар дээр давамгайлдаг шалгуурууд – компанид сайн ажилтныг тодорхойлж чадаж байна уу үгүй юу, хэнийг хэрхэн бид шалгаж нэгтгэж болох талаар судалгааны дүгнэлт, шийдлийг танилцууллаа.


Хоёр дахь хэсэгт “Сонгон шалгаруулалтын технологижуулалт” болон “Байгууллагад сэтгэл зүйн удирдлага”-н хэрэгжүүлэлтийн талаар Ай Ти Зон ХХК-н ерөнхий захирал Н.Баттулга, Голомт банкны Бизнес хөгжлийн газрын дарга Б.Энхтуяа нар өөрсдийн туршлагыг хуваалцсан үнэ цэнэтэй хэлэлцүүлүүд боллоо.


Форумын үеэр оролцогчдын сонирхлыг форумын үзэсгэлэн буюу “5000 АЖИЛТНЫ НОЙРНЫ ӨРИЙГ ТЭГЛЭЕ”, “ШИЙДЛҮҮДЭЭ НЭГТГЭЕ”, “БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАХИАЛГА” хэсгүүд татаж байв.


Форумын төгсгөлд оролцогчид маань бэлэгтэй харьцгаалаа:
- ЭнПиСи Энд Мандал компаниас оролцогч бүрт үнэгүй 1 удаагийн хичээлийн эрх
- 1 оролцогч байгууллАга удахгүй хэвлэлтээс гарах “Эрч хүчийн удирдлага” ном – 10ш авах эрх
- 1 оролцогч Хүний нөөцийн зөвлөх ур чадварын сургалтын 500,000₮-ний эрх
- Супер азтан 3 сая төгрөгний үйлчилгээний эрхийн бичиг тус тус гардан авав.



Зохион байгуулагч

ЭнПиСи энд Мандал ХХК

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бизнес плаза, 505 тоот.

Утасны дугаар

(976) 7575 4232, 9998 1929

Имэйл хаяг

info@npcmandal.mn