Ажилтны бүтээмжинд төрсөн нутаг нөлөөлдөг үү?

СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС

Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд 1,147,843 ажиллагчдаас бүрддэг ба нийт 21 салбарт хуваагдан ажилладаг. Онцлогоосоо хамааран 6,000 ажиллагсадтай усан хангамж хаягдлын менежментийн салбар, 95,000 ажиллагсадтай бүхий боловсролын салбөр, 66,000 ажиллагсадтай тээврийн салбар гэх мэтчилэн хөдөлмөрийн зах зээлд өөр өөрийн байр суурь эзэлдэг. Монгол улсын хамгийн их ажилтантай салбар 172,668 ажилтан бүхий бөөний болон жижиглэн худалдаа, засвар үйлчилгээний салбар үүнд багтана.

Тэгвэл энэхүү мэргэжилтнүүд хэнийг ажилд авдаг бол гэдэн асуултанд хариулт болгох үүднээс төрсөн нутаг ажил горилогч болоход ямар нөлөөтэй байх талаар мэдээлэл хүргэе.

Сонгон шалгаруулалтанд Улаанбаатар болон Баруун аймгууд түлхүү оролцдог.

1. Харилцааны явцад бусдад ярих боломж олгох нь маш чухал байдаг. Дээрх графикаас харахад Улаанбаатар хот болон Зүүн аймагт төрсөн хүмүүс бусад аймгуудтай харьцуулахад бусдыг сонсоход илүү анхаардаг байна.

2. Энэхүү асуулт нь Сонгон шалгаруулалтын явц дах Эсээний асуулга байсан. Үүнээс харахад Хангайн бүс болон Төв аймгийнхан өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлэсэн туршлагаа хуваалцсан байгаа нь бусад нутгаас илүү байсан. Урт хугацааны шийдэл санал болгосон байдал ерөнхийдөө ижил байгаа ч Улаанбаатар хотод төрөгсөд бага хувиар илүү байна.

3. Энэхүү хэсэгт “бусдын бодлыг өөрчлөх” чадвартайд Зүүн аймаг, “өөрт тохирсон хүндлэлийг мэдэрдэг” гэсэн хэсэгт Улаанбаатар хот, “гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх” хэсэгт Улаанбаатар хот тус бүр бусдаас бага үнэлгээтэй байна.

4. Хангайн бүсийн дундаж оноо хамгийн өндөр буюу 95% тай “өөрийн хүссэнээр амьдарч чаддаг” гэсэн бол Төвийн бүсийнхэн нийгмийн идэвхи хамгийн бага гэж хариулт өгсөн байна.

5. Нийт ажил горилогчдын 17% нь богино хугацаанд ажиллах төлөвлөгөөтэй байдаг байна. Үүнээс Төв аймгийнхан хамгийн бага хувьтай байна. Дунджаар 23% нь урт хугацаанд ажиллана гэж төлөвлөсөн. Харин төлөвлөсөн хугацаа тодорхойгүй ажил горилогчид дунджаар 45%-ийг эзэлж байгаа ба хамгийн өндөр нь Зүүн аймгийнхан байна.

Зохион байгуулагч

ЭнПиСи энд Мандал ХХК

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бизнес плаза, 505 тоот.

Утасны дугаар

(976) 7575 4232, 9998 1929

Имэйл хаяг

info@npcmandal.mn